“Зодог тайлсан” А.Сүхбат аварга Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадамд зодоглоно

“Зодог тайлсан” А.Сүхбат аварга Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадамд зодоглоно

Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр /2023.07.27/ албан ёсоор эхэлж байна. Өчигдөр Төв аймгийн баяр наадмын Шүдлэн, Хязаалан насны морьд уралдсан бол, өнөөдөр Их нас, Азарга уралдах бол, Үндэсний бөхийн нэгийн даваа эхэлнэ. 

Энэ жилийн төв аймгийн баяр наадамд 256 бөх барилдана гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд Дархан аварга А.Сүхбат зодоглоно гэх мэдээлэл байна. Учир нь тэрээр 2006 онд Үндэсний бөхийн спортоос “зодог тайлж байгаа” тухайгаа мэдэгдэж, үүнд нь дуучин С.Жавхлан “Нууцхан сэтгэлийн үнэн” дуу ч бүтээгээд амжсан. Гэтэл А.Сүхбат зодог тайлснаас 9 жилийн дараа буюу 2015 онд Улсын баяр наадамд дахин зодоглож, Дархан аварга Г.Өсөхбаяртай “Зүүний магнай”-г булаалдаж, багагүй маргаан дэгдээж байсан. Харин Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн эрэмбэ тогтоож, Г.Өсөхбаярыг А.Сүхбатын өмнө буюу “Зүүний магнай”-г манлайлахаар тогтоосон юм. Харин “Зодог тайлсан” А.Сүхбат аварга Төв аймгийн баяр наадамд барилдана гэх мэдээлэл байна.