Дундговь аймагт орсон аадар борооны улмаас хоёр гэр нурж, 200 бог мал хорогджээ

Дундговь аймагт орсон аадар борооны улмаас хоёр гэр нурж, 200 бог мал хорогджээ

Дундговь аймагт орсон их хэмжээний аадар борооны улмаас нэг айлын 2 гэр нурж, 200 бог мал хоргоджээ. Тодруулбал, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т, сумын төвөөс баруун хойд 28 км-т/ долдугаар сарын 25-ны өдрийн 19:00 цагийн үед орсон аадар борооны улмаас нэг айлын 2 гэр нурж, 200 бог мал хорогдсон мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Тус сумын харьяат малчин Д-ийн 2 гэр нурж, 150 ишиг, 50 ямаа хорогдсон тухай мэдээллийг Цагаан дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.