Хандалт авахын тулд “Богд ууланд гадаадууд зулзаган мод тайрч байшин барьж байна" гэх мэдээлэл тараажээ

Хандалт авахын тулд “Богд ууланд гадаадууд зулзаган мод тайрч байшин барьж байна" гэх мэдээлэл тараажээ

Олон нийтийн цахим сүлжээнд хандалт авах зорилгоор иргэн Борын Дашдэндэв нь өөрийн “Dashka Bor” гэх нэртэй цахим хаягаас “Богд ууланд гадаадууд зулзаган мод тайрч байшин барьж байх юм, шэйр шэйр” гэх олон нийтийг төөрөгдүүлсэн бичлэгийг өөрийн цахим хуудсанд оруулсан байна.

Уг мэдээллийн дагуу тодруулахад тухайн иргэн нь Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг бөгөөд бичлэгийг өөрийн ажиллаж байгаа газрын орчин тойрныг оруулж, Богдхан ууланд биш болох нь тогтоогдсон. Иймд иргэд та бүхэн худал мэдээлэлд төөрөгдөхгүй байх, олон нийтийн цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээ, мэдээлэл бичлэгийг нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө