Авто зам, явган хүний замын усанд автсан хэсгүүдийн усыг Геодези, усны барилга, байгууламжийн газар соруулж, арга хэмжээ авлаа.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хуримтлагдсан борооны усыг соруулж, борооны болон хөрсний ус зайлуулах 1838 метр шугамыг угсраад байна. Мөн ган болон хуванцар хоолой бүхий 180 м шугам, ус хүлээн авах шүүрт худаг, үзлэгийн худгийг тус тус хийж, цаашид ус тогтохгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.