Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгожээ

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгожээ

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг өнөөдөр /2023.07.27/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн бөгөөд тэднийг цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад, Анхан шатны шүүхээс өмнө нь Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн цагаатгасан байдаг.  Тухайн үед Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас, "Залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа тул гэмт хэргийн шинжгүй юм" гэж дүгнэсэн юм.

Харин уг шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн прокурор эсэргүүцэл бичсэн бөгөөд прокурорын эсэргүүцлийг шүүх хэлэлцээд хүлээж авснаар Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг анхан шатны шүүхээр дахин шүүх юм.




Өнөөдөр туулай өдөр

37 минутын өмнө