ШУУРХАЙ: “Авлига хороолол”-ын барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх БХБЯ-ны шийдвэр гарчээ

ШУУРХАЙ: “Авлига хороолол”-ын барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх БХБЯ-ны шийдвэр гарчээ

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх сүржин мэдээ хэвлэлүүдээр цацагдаж байлаа. 

Гэтэл өнгөрсөн жилийн дөрвөн сар /2022.04/-аас эхлэн усан парк барина гэж байсан газарт 25 давхар олон тооны орон сууцны барилга баригдаж эхэлсэн талаар isee.mn анх мэдээлж байв. Харин тус мэдээллээс дараа иргэд тус орон сууцны барилгыг "Авлига хороолол" гэж нэрлэх болсон.  Харин энэ сар /2023.07/-ын эхээр Улаанбаатар хотод үер болж, олон тооны барилга усанд автахад "Дунд гол", "Сэлбэ гол"-ын үерийн даланг өөрчилж барьсан "Авлига хороолол" зэрэг барилгууд нөлөөлсөн гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар энэ асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт ч "Авлига хороолол" зэрэг барилгуудыг нуураах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.07.27/ Барилга, хот байгуулалтын яамнаас олны нэрлэж заншсанаарАвлига хороолол”-ыг барьж буй Эм Эн Жи констракшн ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. 

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө