Усанд сэлэлтийн ДАШТ-нд оролцож буй Монголын баг тамирчид улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо

Усанд сэлэлтийн ДАШТ-нд оролцож буй Монголын баг тамирчид улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо

Японы Фүкүокад болж буй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4х100 метрийн холимог буухиа сэлэлтээр манай тамирчид Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.  

Тодруулбал, Монгол Улсын усанд сэлэлтийн тамирчин Э.Ариунтамир, Б.Энхтамир, Э.Эрхэс, Б.Энххүслэн нар 4:10.45 амжилтаар улсынхаа рекорд эвдэв. Мөн ОУХМ Э.Ариунтамир эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтэд 1:08.59 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.