ВИДЕО: “Авлига хороолол”-ын барилгын ажлыг БХБЯ-наас түдгэлзүүлсэн ч, ажил нь өнөөдөр үргэлжлүүлсэн хэвээр байна

ВИДЕО: “Авлига хороолол”-ын барилгын ажлыг БХБЯ-наас түдгэлзүүлсэн ч, ажил нь өнөөдөр үргэлжлүүлсэн хэвээр байна

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж мэдэгдсэн. Гэвч 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн тус газар “Aqua garden” гэх 25 давхар орон сууцны хотхон баригдаж эхэлсэн талаар iSee.mn анх мэдээлж байв.

ВИДЕО:

Иргэдийн “Авлига хороолол” гэж нэрлэх болсон тус хотхоны барилгын ажлын зөвшөөрлийг  “Эм энд жи констракшн” ХХК-д өнгөрсөн оны долдугаар сард БХБЯ-наас олгосон байдаг.

Харин энэ оны долдугаар сарын эхээр Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсны улмаас үер бууж, олон тооны барилга усанд автахад "Дунд гол", "Сэлбэ гол"-ын үерийн даланг өөрчилж барьсан "Авлига хороолол" зэрэг барилгууд нөлөөлсөн гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн.

Улмаар энэ асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт ч "Авлига хороолол" зэрэг барилгуудыг нуураах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан юм.  Харин Нийслэлээс барилгын ажлыг зогсоох зохицуулалтгүй бөгөөд 16-аас дээш давхрын барилгын ажлыг Барилга хот байгуулалтын яамнаас зогсоох шийдвэр гаргадаг тул холбогдох албаны хүмүүст тус барилгын ажлыг зогсоож, буулгах талаар санал, хүсэлтүүдээ хүргүүлсэн гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл өчигдөр /2023.07.27/ Барилга, хот байгуулалтын яамнаас олны нэрлэж заншсанаар “Авлига хороолол”-ыг барьж буй Эм Эн Жи констракшн ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу “Зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон” гэж заасан тул эрх бүхий байгууллагаас уг асуудлыг шалган шийдвэрлэх хүртэл тус компанийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж, зогсоох шийдвэр гаргасан юм.

Гэвч  өнөөдрийн байдлаар “Авлига хороолол”-ын барилгын ажлыг үргэлжлүүлсэн хэвээр байна.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө