Дархан аварга Б.Бат-эрдэнэ аймгийнхаа түүхт 100 жилээр зодог тайллаа

Дархан аварга Б.Бат-эрдэнэ аймгийнхаа түүхт 100 жилээр зодог тайллаа

Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, цагийн эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар зодог тайллаа. 

Ардын төрийнхөө их баяр наадамд 12 удаа (Монголын нууц товчооны 750 жилийн даншиг наадмыг оролцуулаад) түрүүлж, нийт 22 удаа шөвгөрсөн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аймгийнхаа түүхт 100 жилийн ойн наадмын тавын давааны үеэр цолоо дуудуулж зодог тайлах ёслолоо хийв.