Хэнтий аймгийн хурдан морины комисс: Зөвшөөрөлгүй уралдааны замд гарч түрүүлээд хэвлэлүүдэд ташаа мэдээлэл тарааж байна гэлээ

Хэнтий аймгийн хурдан морины комисс: Зөвшөөрөлгүй уралдааны замд гарч түрүүлээд хэвлэлүүдэд ташаа мэдээлэл тарааж байна гэлээ

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадамд Их насны морьдод уралдаж түрүүлсэн Хөвсгөлийн морийг аймгийн хурдан морины комисс хассан талаар цахим сүлжээнд мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар Хэнтий аймгийн хурдан морины комисс мэдэгдэл гаргав. Тэрбээр “Их насны морьдын уралдаанд Сэрвээний өндрийн хэмжилтээр 145 см байсан тул хасагдсан 19 номертой морь зөвшөөрөлгүй уралдааны замд гарч түрүүлж, хэвлэлүүдэд ташаа мэдээлэл тараасаар байна” гэжээ.