Улсын заан М.Лхагвагэрэл Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд түрүүллээ

Улсын заан М.Лхагвагэрэл Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд түрүүллээ

Завхан аймаг байгуулагдсны түүхт 100 жилийн ойн баяр наадам өчигдөр, өнөөдөр Улиастай хотод боллоо. Үндэсний бөхийн барилдаанд  улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй 256 бөх уран мэхийг уралдуулав.

Барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд нар үлдлээ.

Барилдааны дүйз

Тавын даваа

  • у.г М.Баяржавхлан - О.Түмэн у.н
  • у.г Б.Гончигдамба - Б.Баянмөнх а.а
  • Ш.Жаргалсайхан - М.Амарсанаа а.а
  • у.з М.Лхагвагэрэл - Н.Өсөхбаяр а.а
  • у.х Ш.Уламбаяр - Б.Чимэдвандан у.н
  • Н.Золбоо - Ш.Пүрэвгарьд у.г
  • у.х Л.Лха-Очир - Б.Бадамсүрэн у.н
  • Д.Бат-Эрдэнэ - Т.Дүгэрдорж у.н

Зургаагийн даваа

  • у.г М.Баяржавхлан - Ш.Жаргалсайхан у.г
  • у.г Б.Гончигдамба - Т.Дүгэрдорж у.н
  • у.з М.Лхагвагэрэл - Л.Лха-Очир у.х
  • у.х Ш.Пүрэвгарьд - Б.Чимэдвандан у.н

Долоогийн даваа

  • у.г Б.Гончигдамба- Ш.Пүрэвгарьд у.х
  • у.г Ш.Жаргалсайхан - М.Лхагвагэрэл у.з

Наймын даваа

1.у.г Б.Гончигдамба - М.Лхагвагэрэл у.з