Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийх албан ёсны айлчлал энэ долоо хоногийн Лхагва гараг /2023.08.02/-т эхэлнэ. Харин тэрээр өнөөдөр /2023.07.31/ АНУ-ыг зорьж болзошгүй байна. Магадгүй аюулгүй байдлын хувьд түүний хэзээ явах, ирэх талаар албаны мэдээлэл гараагүй байна.

Л.Оюун-Эрдэнийн айлчлал нь Монгол Улсаас АНУ-д хийж буй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын 10 дахь айлчлал нь юм. Тодруулбал, 1990 онд Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, 1991 онд Ерөнхийлөгч Д.Очирбат, 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж байжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2011 онд тус улсын дэд ерөнхийлөгч байхдаа манай улсад айлчилж байсан юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал тус улсын дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар болж байгаа. Иймд хоёр улсын хэлэлцээр тэдний дунд болж магадгүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй энэ удаагийн айлчлалаар “Хоёр улсын сансрын хамтын ажиллагааны боломж”, “Монгол-Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх асуудал”, “Англи хэлний багш нарын бэлтгэхэд хамтран ажиллах”, “Сэргээгдэх эрчим хүч”, “Авлигатай тэмцэх чиглэл” гэсэн асуудлууд яригдана гэж буй. 

Харин айлчлалынхаа үер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах болов уу гэсэн асуулт зарим иргэдийн дунд байгаа юм. Бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийж буй айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Жо Байденд бараалхаж, түүнтэй уулзана” гэсэн тайлбарыг өглөө.  




Өнөөдөр үхэр өдөр

11 минутын өмнө