ШУУРХАЙ: Эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгө завшсан гэх МИАТ-ийн менежерт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: Эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгө завшсан гэх МИАТ-ийн менежерт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Бүгд Найрамдах Солонгол Улсын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежер Ш.Биндэръяад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Бүгд Найрамдах Солонгол Улсын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежер Ш.Биндэръяа нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гадаад гуйвуулгын хүлээн авагчийн нэр, данс, мөнгөн дүнг дур мэдэн өөрчилж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.4 дүгээр зүйлийн 2 /Хөрөнгө завших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.