Гурван настай хүүг хүчирхийлсэн этгээдийг "Хүүхэдтэй хэрцгий харьцсан" хэмээн ялласан байсныг шүүхээс буцаажээ

Гурван настай хүүг хүчирхийлсэн этгээдийг "Хүүхэдтэй хэрцгий харьцсан" хэмээн ялласан байсныг шүүхээс буцаажээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 8 /2023.03.08/-ны өдөр гарсан билээ.

Улмаар хүүг хүчирхийлсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 24-ний өдөр болж, шүүхээс хэргийг прокурорт буцаасан байна.  Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар гурван настай хүүг хүчирхийлсэн Э гэгчид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2-2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 16.7.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ. 

16.7 дугаар зүйл. Хүүхэдтэй хэрцгий харьцах

2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж заажээ. Ташрамд өгүүлэхэд, цагдаагийн байгууллагаас хүчирхийлэлд өртсөн гурван настай хүүг бэлгийг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар мэдээлж байсан бол прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ эл зүйл ангиар үйлдээгүй байна.  




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө