УБЦТС-ын инженер цахилгааны эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргаж өгөхийн тулд бусдаас хахууль өгөхийг шаарджээ

УБЦТС-ын инженер цахилгааны эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргаж өгөхийн тулд бусдаас хахууль өгөхийг шаарджээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.544, мөрдөн байцаалтын 2199 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 13, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явахын эсрэг 6, Авлига, албан тушаалын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, нийт 206 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.     

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” нэгжийн Захиргаа, санхүүгийн албаны дарга М.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулах, дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа өөрийн хамаарал бүхий Б.Б-г дуудлага худалдаанд оролцуулж, худалдан авах нөхцөлийг бүрдүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын хэсгийн инженер Д.Б нь ашиг сонирхлын үүднээс “Г” ХХК-д цахилгааны эх үүсвэр холбох, техникийн нөхцөл гаргаж өгөхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;




Өнөөдөр үхэр өдөр

28 минутын өмнө