“Чулуут” хавцлаас унаж, амь насаа алдсан эрэгтэйг "гадны нөлөөгүй унасан" хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж хаажээ

“Чулуут” хавцлаас унаж, амь насаа алдсан эрэгтэйг "гадны нөлөөгүй унасан" хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж хаажээ

Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан 30 настай эрэгтэй “Чулуут” хавцлаас хөл алдан унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж хаасан байна. Учир нь амь хохирогч нь гэр бүл, найз нөхдийн хамт аялж явсан бөгөөд тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас санамсар болгоомжгүй байдлаас болж хөл алдаж унаад амь насаа алдсан аж. Гадны ямар нэгэн нөлөөгүй учир уг хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хаасан байна.