ШУУРХАЙ: Хар тамхины хэргээр 1.5 жилийн хорих ял сонссон Ж.Золбаяр давж заалдахаар болжээ

ШУУРХАЙ: Хар тамхины хэргээр 1.5 жилийн хорих ял сонссон Ж.Золбаяр давж заалдахаар болжээ

Аялагч Амай буюу Ж.Золбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргээр нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оноосон билээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч Ж.Золбаярт нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялаа нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл Ж.Золбаяр нь анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүнийг гомдлыг шүүх хүлээн авсан бөгөөд уг хэргийг хэлэлцэх хурал одоогоор товлогдоогүй байгаа аж.