Ц.Анандбазарын морийг айргийн тавд багтаахын тулд гурвын морийг хассан гэх мэдээлэл дэлгэгдлээ

Ц.Анандбазарын морийг айргийн тавд багтаахын тулд гурвын морийг хассан гэх мэдээлэл дэлгэгдлээ

Эдгээр өдрүүдэд зарим аймаг, сумдын баяр наадам үргэлжилж байгаа билээ. Харин баяр наадмын хурдан морины уралдаан, бөхийн барилдаан маргаантай болж, олны бухимдлыг төрүүлэх явдал цөөнгүй гарч байна. 

Хэнтий аймгийн баяр наадмын Их насны морины уралдааны маргааны дуулиан намжиж амжаагүй байтал Булган аймгийн Хишиг-Өндөр сумын наадмын азарганы уралдааныг будлиантай болсон талаарх мэдээлэл дэлгэгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын наадмын азарганы уралдааныг будлиантуулсан гэх мэдээлэл байна. Тус сумын наадмын хурдан азарганы уралдаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын азарга айргийн зургаад хурдалсан аж. Гэвч морины комиссоос айргийн гуравт хурдалдсан Б.Ууганбаярын “Дүү хээр” гэх азаргыг хасч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын азаргыг айргийн тавд орсон хэмээн цоллосон гэх мэдээлэл байна.