Будилан дагуулаад буй уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг хүчээр уралдаанд оролцуулсан гэх Хэнтийн цагдаагийн дарга Д.Батхүүг шалгаж эхэлжээ

Будилан дагуулаад буй уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг хүчээр уралдаанд оролцуулсан гэх Хэнтийн цагдаагийн дарга Д.Батхүүг шалгаж эхэлжээ

Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг Хэнтий аймгийн морины комиссынхон хассан нь өнөөг хүртэл маргаан дагуулаад байгаа. 

Үүнтэй холбоотойгоор Хэнтийн аймгийн баяр наадам зохион байгуулах салбар комиссоос уяач "...Б.Отгонсэлэнгийн хээр морийг цагдаагийн алба хаагч хүч хэрэглэн уралдаанд оруулсан..." гэх мэдэгдлийг гаргасан байдаг. Тэгвэл тухайн албан тушаалтан нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү байсан аж. Үүнтэй холбоотойгоор түүнийг цагдаагийн дотоод хяналтаас албаны шалгалт хийж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.