Б.Гончигсүрэн оюутны "Универсиад" наадмаас хүрэл медаль хүртлээ

Б.Гончигсүрэн оюутны "Универсиад" наадмаас хүрэл медаль хүртлээ

"Чендү-2021" оюутны "Универсиад" наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, Улаанбаатарын "Их Дуулга"-ын аварга ОУХМ Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр өнөөдөр /2023.07.31/ Италийн Даниеле Ассогли, Азербайжаны Руслан Насирлиг тус тус ялж, хагас шигшээд өнгөрсөн жилийн Токиогийн Грандсламаас хүрэл медаль хүртсэн Японы Кайто Гринд вазари үэнэлгээгээр ялагдал хүлээсэн бол хүрэл медалийн төлөөх барилдаанд Нидерландын Леви Бултхуисийг ялснаар Чендүгээс Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.