СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно

Өнөө шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатарын нутгаар, маргааш өдөр Хөвсгөл, Булган, Архангай, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд:

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,
  • Орон сууцны хорооллын граж, В1 давхарын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмын ойролцоо тоглуулахгүй байх,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.