Сэтгүүлч Б.Анхбаярын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Сэтгүүлч Б.Анхбаярын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг бусдаас мөнгө нэхэж дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Түүнийг цагдан хоригдох хугацааг сунгасаар өдгөө 7 дахь сардаа хоригдож байна. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.

Түүнийг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Худал мэдээлэл тараах гэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа. Харин түүний ар гэр болон ажлынханы өгч буй мэдээллээр энэ нь зохион байгуулалттай хийгдэж байгаа ажил гэдгийг тодотгож байгаа юм. 

Сануулахад, Б.Анхбаярыг шалгаж байх хугацаанд цагдан хорих 461 дүгээр ангиас прокурорын түр зөвшөөрлөөр гаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс оргон зайлсан бөгөөд түүнийг БГД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрэн сурвалжилж, олж тогтоосон байдаг. Тухайн гаргасан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 /Оргон, зайлах/-д зааснаар дахин хэрэг үүсгэсэн байдаг.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө