Алтай Таванбогд уул руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглолоо

Алтай Таванбогд уул руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглолоо

Өнөөдрөөс /2023.08.01/ Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газар дахь Таванбогд уул /Ерөнхийлөгчийн овоо/ руу тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хориглолоо. 

Тодруулбал, Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан байна. Ингэснээр гадаад, дотоодын аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчиж байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхох боломжтой юм.