Говь-Алтай аймгийн 100 жилийн ойд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 256 бөх барилдаж байна

Говь-Алтай аймгийн 100 жилийн ойд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй хүчит 256 бөх барилдаж байна

Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ойд 3 аварга, 2 арслан, 2 гарьд, 5 заан тэргүүтэй 256 бөх зодоглож байна.

Тодруулбал, Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын аварга О.Хангай, Улсын арслан М.Бадарч, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын заан Д.Анар, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын заан Б.Серик, Улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй хүчит 256 бөх бүртгүүлжээ.