Н.Түвшинбаяр, М.Даваажаргал нарын дэмбээдэж байгаа бичлэгийг нийтэлжээ

Н.Түвшинбаяр, М.Даваажаргал нарын дэмбээдэж байгаа бичлэгийг нийтэлжээ

Бүгд Найрамдах Колумби улсын Богота хотноо энэ сарын 11-нд болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталсан билээ. 

Тэгвэл Монголчуудын өв, уламжлал "Айраг"-ийн тухай нэвтрүүлгийг Hero студи бүтээж байгаа бололтой. Энэ тухай найруулагч Э.Баатар өөрийн твиттер хуудастаа “Адууны соёл бол монгол соёл. ''Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн баг хамт олонд талархал илэрхийлье!” хэмээгээд Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, Сумо бөхийн 69 дахь их аварга М.Даваажаргал нарын дэмбээдэж буй бичлэгийн хамт нийтэлжээ.