Улсын тусгай хамгаалалтай газарт хулан агнасан иргэнд тэнсэн харгалзах ял оноолоо

Улсын тусгай хамгаалалтай газарт хулан агнасан иргэнд тэнсэн харгалзах ял оноолоо

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас ховор амьтан болох ХУЛАН адууг агнасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал иргэн Б.З нь Ховд аймгийн Алтай сумын Улсын тусгай хамгаалалтай газарт ховор амьтан болох хулан адууг агнасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд иргэн Б.З-г хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан 13.900.000 төгрөгийн гаргуулж шийдвэрлэсэн байна