Улаанбаатарт 25 градус дулаан байна

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр +17...+22 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.