ТОДРУУЛГА: Вьетнам улсын иргэнийг хүчирхийлсэн этгээдүүд нь 17-20 насны залуус байжээ

ТОДРУУЛГА: Вьетнам улсын иргэнийг хүчирхийлсэн этгээдүүд нь 17-20 насны залуус байжээ

Наймдугаар сарын нэгний 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн есдүгээр хороо Шар хад орчимд Вьетнам улсын иргэнийг Монгол Улсын гурван залуу хүчирхийлсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл гадаад улсын иргэнийг хүчирхийлсэн этгээдүүд нь 17-20 насны залуус байжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд “Гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэн 20 настай, эмэгтэй нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа такси барихад тухайн машинд байсан Монгол Улсын 3 иргэн дээрхи гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Тухайн хэрэгт 17-20 настай Б,Т,Н нарыг холбогдуулан шалгаж байна" гэв.