Т.Аюурсайханыг мөнгө угаасан, худал мэдүүлэг өгч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэргээр ялласан гэдгийг АТГ тодотгов

Т.Аюурсайханыг мөнгө угаасан, худал мэдүүлэг өгч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэргээр ялласан гэдгийг АТГ тодотгов

“Нүүрсний” гэх хэргээр яллагдагчаар татагдаад буй ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарт холбогдох хэрэг яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ. Тэрбээр "Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өчигдөр шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгох, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах, гэмт бүлэг байгуулах, хахууль өгөх, авөх, худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх зэрэг зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэдгийг тодотгосон байна.