ШУУРХАЙ: Т.Аюурсайхан нар Ерөнхий прокурорт гомдол гаргасан учир хэргийг прокурорт буцаажээ

ШУУРХАЙ: Т.Аюурсайхан нар Ерөнхий прокурорт гомдол гаргасан учир хэргийг прокурорт буцаажээ

“Нүүрсний” гэх хэргээр яллагдагчаар татагдаад буй ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар АТГ-аас өнөөдөр мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээж авахаас татгалзаж, прокурорт буцаасан байна. Учир нь Т.Аюурсайхан нар нь Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд гомдол гаргасан тул Нийслэлийн Прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэргийг буцаан татсан талаар эх сурвалж мэдээллээ.