ШУУРХАЙ: Ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн барилдах эрхээ хасуулсан М.Балжиннямыг дахин 100 мянгаар торгож шийтгэжээ

ШУУРХАЙ: Ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн барилдах эрхээ хасуулсан М.Балжиннямыг дахин 100 мянгаар торгож шийтгэжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наамдын үеэр ёс зүйгүй үйлдэл гаргасан Аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг гурван жилээр хассан билээ.

Харин М.Балжинням нь "Ёс зүйгүй үйлдэл гаргасандаа ард түмнээсээ хүлцэл өчиж, Монголын Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна" гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Аймгийн начин М.Балжиннямыг ёс зүйгүй үйлдэл гаргаж, орон нутгийн нэр хүндийг унагасан гэх зэрэг үндэслэлээр 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин энэ нь хүний сэтгэлийн хөөрлөөр гаргасан болчимгүй үйлдэлд удаа дараа шийтгэл оногдуулж буй утгагүй зүйл болж байна гэдгийг нутгийнхан нь эсэргүүцэж байгаа аж. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад "М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үнэн" гэлээ. 

Ямартай ч барилдах эрхээ гурван жилээр хасуулсан Аймгийн начин М.Балжинням нь ёс зүйгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч, хүлцэл өчсөн ч хуулийн байгууллагаас түүнд торгох шийтгэл ногдуулжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 минутын өмнө