Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсоныхоо дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан Н.Батсуурь аваргыг цагдаагаас шалгахаар болжээ

Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсоныхоо дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан Н.Батсуурь аваргыг цагдаагаас шалгахаар болжээ

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөсөн билээ. 

Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрвөн бөхийн барилдааны үеэр Даян аварга Н.Батсуурь Улсын заан цолны болзол хангаад байсан Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсон юм. Харин энэ үеэрээ Даян аварга Н.Батсуурь харамсаж буй сэтгэл хөдлөлөө илэрхийлж, түүний араас "салаавч" гаргаж, ёс зүйгүй үйлдэл үзүүлсэн. 

Тэгвэл үүнтэй нь холбоотойгоор Даян аварга Н.Батсуурийг цагдаагийн байгууллагаас шалгахаар болсон байна. Энэ талаар тэрбээр "Бямба-Отгон Гарьдад унасан харамссан зургаа худалдаж авна зурагчидаа олж өгч тусална уу. Хан-Уулын цагдаагаас залгаж байна ир гэж" хэмээсэн байна.