Улаанбаатарт 24 градус дулаан байна

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчим,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.