Чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхан Дэлхийн аваргад өрсөлдөж байна

Чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхан Дэлхийн аваргад өрсөлдөж байна

Туркын Истанбул хотод чөлөөт бөхийн 17 хүртэлх насны ДАШТ өнөөдөр /2023.08.03/ эхэллээ.

Манай улсаас ОУХМ Г.Амархүү, Ц.Оюунболд тэргүүтэй 6 дасгалжуулагч 15 тамирчин Истанбулыг зорьсон. Тэгвэл өнөөдөр манай 2 тамирчин дэвжээнд гарсан бөгөөд охидын 57 кг-ын жинд Д.Энхдангина эхний тойрогт ОХУ-ын Мариа Белиасовад шүүгчийн эргэлзээтэй шүүлтээс болж 6:6-р хожигдсон бол 65 кг-ын жинд А.Марина Японы Чисато Ёшидад 10:0-ээр ялагдал хүлээлээ. А.Маринагийн хувьд дагаж барилдах магадлалтай. Маргааш охидын 53кг-ын жинд М.Баясгалан, 61 кг-ын жинд Ү.Мөнхчимэг, 69 кг-д Б.Сарнай нар барилдана. Тэмцээн Монголын цагаар 16:00 цагт эхэлнэ.