Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ

Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ

Өнөөдрийн байдлаар /2023.08.03/ Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон, Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна. 

Орхон, Хараа, Бэлтэс, Үүр гол, Халх орчимд үерийн түвшин 10-100 см Сөгнөгөр, Сэлбэ голын ойролцоо үерийн түвшинг 5-20 см давсан байна. Харин Орхон, Туул гол орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байгаа юм.