Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд 22 сая, шонхор 16 сая, цагаан зээр 997 мянган төгрөгөөр тус тус торгохоор шинэчиллээ

Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд 22 сая, шонхор 16 сая, цагаан зээр 997 мянган төгрөгөөр тус тус торгохоор шинэчиллээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлан, мөрдөж эхэллээ.

Дээрх үнэлгээний онцлог нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна. Тодруулбал, Амьтан экологийн эдийн засгийн үнэлгээгээр хууль бусаар Аргаль хонь агнасан тохиолдолд 22 сая 200 мянган төгрөг, Янгир ямаа 5 сая 300 мянган төгрөг, Хар сүүлт 3 сая 330 мянган төгрөг, Саарал чоно 1 сая 130 мянган төгрөг, Шар үнэг 220 мянган төгрөг, Тарвага 410 мянган төгрөг, Шонхор 16 сая төгрөг, Цагаан зээр 997 мянган төгрөгөөр тус тус торгоно.

Мөн  амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан тохиолдолд Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ тус үнэлгээг /37.2./ Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоох аж.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө