Олон нийтийг үл хүндэтгэсэн Улсын Арслан Ц.Содномдорж, аймгийн арслан П.Эрхэмжаргал, Улсын заан Б.Батмөнх нарыг шалгаж эхэлжээ

Олон нийтийг үл хүндэтгэсэн Улсын Арслан Ц.Содномдорж, аймгийн арслан П.Эрхэмжаргал, Улсын заан Б.Батмөнх нарыг шалгаж эхэлжээ

Улсын болон аймаг, сумдын баяр наадмын бөхийн барилдааны үеэр ёс зүйгүй үйлдэл гаргаж, олон нийтийг үл хүндэтгэсэн Улсын аварга Н.Батсуурь, Өвөрхангай аймгийн начин М.Балжинням нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж, эхнээс нь арга хэмжээ тооцоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл ёс зүйгүй үйлдэл гаргаж, олон нийтийг үл хүндэтгэсэн Улсын Арслан Ц.Содномдорж, Улсын Заан Б.Батмөнх, Аймгийн арслан П.Эрхэмжаргал нарыг мөн зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал,

  • Үндэсний бөхийн барилдааны 4-ийн даваанд Монгол Улсын Арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохиолдож, биед нь халдсан гэх
  • Харин 3-ын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь Монгол Улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирийг түлхэж, биед нь халдсан гэх
  • Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Батмөнх, Монгол Улсын начин Д.Хүдэрбулга нарын барилдаж, Б.Батмөнх нь өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд

1.Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. 

Ташрамд өгүүлэхэд, зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэн наадамчин олныхоо хайр хүндэтгэлд цэнгэн барилддаг бөхчүүд сүүлийн жилүүдэд ёс зүйгүй үйлдэл гаргаж байгааг Монголын Үндэсний бөхийн холбоо, бөхчүүд анхааралдаа авч цаашид ёс зүйгээ эрхэмлэн, жудагтай барилддаг болохыг олон нийт хүсэж байгаа юм.