Дэлхийн оюутан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй монголын баг хэсгийн тоглолтод ялагдал хүлээлээ

Дэлхийн оюутан сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй монголын баг хэсгийн тоглолтод ялагдал хүлээлээ

"Чэндү-2021" дэлхийн "Универсиад" наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй манай эрэгтэй баг хэсгийн тоглолтоо өчигдөр зохион байгуулагч орон болох Хятадын шигшээ багийн эсрэг гал гарсан тоглолтыг хийлээ.

Эхний үе 18:26 оноогоор Хятадын баг илүүрхэж, хоёрдугаар үед залуус маань оноогоо нөхөн 32:32-оор тэнцэж, гуравдугаар үед 49:50 харьцаагаар урд хөршийн баг, шийдвэрлэх дөрөвдүгээр үе дээр хожих боломжоо алдаж 75:71-ын харьцаагаар хожигдол хүлээсэн юм.

Өнөөдөр бид Б хэсэгт хамт багтсан Өмнөд Африкийн багтай, энэ тоглолтоос үл хамааран маргааш Азербайжаны багтай 13-15-р байрын төлөө тоглохоор болов.

Хятадын багийн эсрэг манай багаас Г.Ган-Эрдэнэ 15 оноо, Т.Ууганбаяр, Г.Болор-Эрдэнэ нар тус бүр 12 оноог багтаа авчирсан.