“Даншиг наадам-Хүрээ цам 2023”-д барилдах үндэсний болон Буриад, Өвөрмонгол бөхчүүдийг бүртгэж байна

“Даншиг наадам-Хүрээ цам 2023”-д барилдах үндэсний болон Буриад, Өвөрмонгол бөхчүүдийг бүртгэж байна

Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин соёлын наадмын монгол үндэсний бөхийн 256, Буриад болон Өвөрмонголын 64 тус тус бөхийн барилдааны бүртгэлийг 2023 оны наймдугаар сарын 03-04-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Бөхчүүд бүртгүүлэхдээ цээж зураг, даншигийн цолтой бол цолны үнэмлэхийн хамт авч ирэхийг МҮБХ-оос мэдээллээ.