Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

“Хамтын эх булаг” ХХК нь ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож арга хэмжээ авчээ.

Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.

Хяналтын явцад Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын зүүн дэнж” гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Хамтын эх булаг” ХХК нь менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсаныг зогсоож “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар