Д.Эрдэнэбилэг "гурван тэрбумын барьцаа үлдээгээд" Монгол Улсын хилээр гарч явсан ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байна

Д.Эрдэнэбилэг "гурван тэрбумын барьцаа үлдээгээд" Монгол Улсын хилээр гарч явсан ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байна

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан зэрэг хэрэгт холбогдон шалгаж байгаа билээ. 

Үүнтэй холбоотойгоор түүнийг цагдан хорьж шалгаж байсан бөгөөд өнгөрсөн оны зургаадугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Д.Эрдэнэбилэгийн хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байдаг. Тодруулбал, Д.Эрдэнэбилэг нь гурван тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө гаргаад таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын хилээр гарч явсан юм. Гэвч тэрбээр өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байна. Энэ нь хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, удаашруулж байгаа аж. Д.Эрдэнэбилэг нь "Сингапур улс руу Эрүүл мэндийн шалтгаанаар 14 хоног явж эмчилгээ үйлчилгээ авна" хэмээн ТСААХ-гээ өөрчлүүлсэн байдаг юм.