Тагтнаасаа хий буудсан этгээдийг саатуулан, шалгаж байна

Тагтнаасаа хий буудсан этгээдийг саатуулан, шалгаж байна

Өнөөдөр /2023.08.03/ 10 дугаар хороололд байрлах нэгэн орон сууцны тагтан дээр үл таних этгээд хий буудаж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэрэг гарсан. Харин тус этгээдийг саатуулан шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. 

Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн иргэн согтуу байсан бөгөөд 4-5 удаа дээш хий буудсан гэсэн юм. Мөн түүнийг саатуулахад цагдаагийн тусгай бүлгийн алба хаагчид ажилласан бөгөөд тэд бүгд сум нэвтэрдэггүй хантааз зэрэг тусгай хэрэгсэл ашиглан яваа зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.