Сэтгүүлч Б.Анхбаярыг хилээр гарахыг хориглож, суллалаа

Сэтгүүлч Б.Анхбаярыг хилээр гарахыг хориглож, суллалаа

Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлоод байсан билээ.

Тэгвэл шүүх хурлыг есдүгээр сарын 19-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Долоон сар орчим цагдан хоригдоод буй сэтгүүлч Б.Анхбаярыг өнөөдрөөс суллаж, түүнд Монгол Улсын хилээр гарах, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Худал мэдээлэл тараах гэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө