Нүүрсний гэх тодотголтой Т.Аюурсайхан нарт холбогдох 142 хавтас эрүүгийн хэргийг ШҮҮХ хүлээн авчээ

Нүүрсний гэх тодотголтой Т.Аюурсайхан нарт холбогдох 142 хавтас эрүүгийн хэргийг ШҮҮХ хүлээн авчээ

“Нүүрсний” гэх хэргээр яллагдагчаар татагдаад буй ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч тухайн яллагдагч нар нь Ерөнхий прокурорт гомдол гаргасан учир хэргийг прокуророос буцаад татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авсан байна. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 14 цаг 50 минутад хүлээн авчээ.