Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар өнөөдөр уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар өнөөдөр уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ дахь айлчлал өнөөдөр /2023.08.04/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр айлчлалынхаа эхний өдөр /2023.08.02/ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзаж, "Англи хэлний багш нарыг бэлтгэх" болон "Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх" зэрэг асуудлыг хэлэлцэж, хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргасан. 

Харин өчигдөр /2023.08.03/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин Пентагонд угтан авч, уулзалт хийсэн. Тэгвэл өнөөдөр /2023.08.04/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентай уулзах аж. Тэдний уулзалт өнөөдөр орон нутгийн цагаар 11:00 цагт АНУ-ын Төрийн Департамент ордонд эхлэх ажээ. Харин тус уулзалтаар хоёр тал юу хэлэлцэх нт тодорхойгүй байна.