"Энх тайван, аюулгүй байдлын төлөө түншлэлээ үргэлжлүүлэх болно" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мэдэгджээ

"Энх тайван, аюулгүй байдлын төлөө түншлэлээ үргэлжлүүлэх болно" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен мэдэгджээ

АНУ-д айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.07.04/ тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Тодруулбал, "Агаарын тээврийн хэлэлцээр"-т гарын үсэг зурснаар Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдэж байна. 

Тэгвэл тус уулзалтын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өөрийн твиттер хуудастаа, Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэтэй өнөөдөр уулзаж, АНУ-Монголын харилцаа бэхжиж, хөгжиж буйг тэмдэглэв. Стратегийн гуравдагч хөршийн хувьд бид үргэлжлүүлэн хөгжил цэцэглэлт, энх тайван, аюулгүй байдлын төлөө түншлэлээ ойр дотно үргэлжлүүлэх болно" гэжээ.