Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Партизаны талбайд бие зассан иргэнийг 10,000 төгрөгөөр торгожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Партизаны талбайд бие зассан иргэнийг 10,000 төгрөгөөр торгожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Партизаны талбайд ил задгай бие засаж гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн.

Тэгвэл уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага тухайн иргэнийг олж тогтоон арга хэмжээ авчээ. Ил задгай бие зассан иргэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулсан хэмээн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.