Хятадад болж буй усанд сэлэлтийн уралдаанд монголын баг тамирчид амжилттай оролцож, хэсэгтээ долдугаар байр эзэллээ

Хятадад болж буй усанд сэлэлтийн уралдаанд монголын баг тамирчид амжилттай оролцож, хэсэгтээ долдугаар байр эзэллээ

Усанд сэлэлтийн 50 метр өврөөр даллах сэлэлтийн уралдаан өчигдөр /2023.08.06/ боллоо.

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн “Универсиад” наадам Хятадын Чендү хотод болж байгаа билээ. “Дон-Ан парк” усан спортын ордонд усанд сэлэлтийн төрөл зохион байгуулагдаж байгаа юм. 

Манай тамирчин Р.Тамир, Б.Энхтамир нар өврөөр даллах сэлэлтийн төрөлд гараанд гарлаа. Р.Тамирын хувьд 50м өврөөр даллах сэлэлтийн 3 дахь гараагаа Энэтхэг, Сингапур, Гүрж, Кипр, ӨАБНУ, Индонези улсын тамирчидтай уралдаж 24.93 сек амжилт үзүүлэв. Б.Энхтамир нь мөн 50м өврөөр даллах төрөлд Румын, Швейцарь, Кувейт, Швед, Хонконг, БНСУ, Индонезийн сэлэгч нартай гараанд гарч 24.09 сек амжилт үзүүлснээр хэсэгтээ 7 дугаар байрт орж уралдлаа.