СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын усанд сэлэхээр ороод живж, амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын усанд сэлэхээр ороод живж, амь насаа алджээ

"Гүн" нуурт эрэгтэй хүн живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 37 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т “Гүн” нууранд нэг эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 8-ны өдрийн 15:27 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /24 настай, эрэгтэй/ нь нуурын усанд сэлэхээр ороод живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:20 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 7 метр зайд, 3.5 метр гүнээс цогцсыг олж гарган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн байна.