"FIFA 3x3 SUKHBAATAR CHALLENGER-2023” тэмцээн наймдугаар сарын 12, 13-нд болно

"FIFA 3x3 SUKHBAATAR CHALLENGER-2023” тэмцээн наймдугаар сарын 12, 13-нд болно

"FIBA 3X3 Sukhbaatar Challenger 2023" тэмцээн наймдугаар сарын 12, 13-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана.

Тэс тэмцээнд Хятадын Бээжин, Бельгийн Антверп тэргүүтэй 6 улсын 13 баг өрсөлдөх бөгөөд манай улсаас “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар ММС Энержи”, ”Амгалан”, “Завхан Сайнскор”, “Зайсан МИГдаатгал” гэсэн 5 баг оролцох аж.

Мөн эхний хоёр байрт шалгарсан багууд аравдугаар сард зохион байгуулагдах "FIBA 3X3 Amsterdam Masters-2023" тэмцээнд оролцох эрхтэй болох юм.